Согтуурсан эмэгтэйчүүд 12 давхар байшингийн дээврээс унахыг завджээ

2022-01-04,   456

Согтуурсан үедээ өндрөөс унахыг завдсан эмэгтэйчүүдийг Онцгой байдлын албаныхан эсэн мэнд буулгажээ. Тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны 89 дүгээр байрны 12 давхар орон сууцны барилгын дээврээс согтууруулах ундаа хэрэглэсэн 2 хүн унах гээд байна гэсэн өчигдөр дуудлагыг 20:16 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ. Улмаар Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 56 настэй эмэгтэй М, 54 настай эмэгтэй Б нар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ дээврээс унах гэж байсныг эсэн мэнд буулгаж Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Согтуурсан эмэгтэйчүүд 12 давхар байшингийн дээврээс унахыг завджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ