Хятад иргэний 1,2 тэрбум төгрөгийг дээрэмдсэн этгээдүүдийг баривчилжээ

2022-01-04,   689

Өчигдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Ривер гарден" хотхонд амьдардаг гадаад иргэний 1,2 тэрбум төгрөгийг бүлэг этгээдүүд дээрэмдэн зугтаасан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн талаар мэдээлсэн. Тэгвэл Хан-Уул дүүргийн цагдаагийн алба хаагчид шөнө ажиллаж, тухайн этгээдүүдийг илрүүлэн саатуулсан байна. Тодруулбал Б, Ө, Д нар дээрэм хийснийг илрүүлж, тэднээс цүнх, чемоданд хийсэн боодолтой 20 мянгатын дэвсгэртүүдийг хураан авчээ. Мөн тэдэнд гар буу байсан гэх мэдээлэл байна. Тэд хар баг зүүн хятад иргэний гэрт дайран орж, түүний гар хөлийг хүлээд мөнгийг нь авч явсан байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Хятад иргэний 1,2 тэрбум төгрөгийг дээрэмдсэн этгээдүүдийг баривчилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-04 12:08:10
    Mongol : Ёндоогүй гарууд юмаа
Шинэ мэдээ