Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүргэн гэдгээрээ улс төрийн хүрээнд танил болсон Б.Пүрэвдагва

2022-01-04,   1381

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн том охины нөхөр улстөрд хурган албан тушаал хашдаг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Одоогоор Ерөнхийлөгчийн хүргэн хүү Б.Пүрэвдагва МАН-ын Улс төрийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалыг хашиж буй. 
 
Түүний хувьд НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, 2009-2011 онд Нийслэлийн Баянгол дүүргийн НАМОХ-ны дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны намын байгуулалтын газрын улс төрийн ажилтан, МАН-ын генсекийн шадар туслах, орон тооны зөвлөх, орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан намтартай. 
 
Б.Пүрэвдагвын хувьд дээрх намтар түүхээс илүү улс төрийн хүрээнд Ерөнхийлөгчийн хүргэн хүү гэдгээрээ танил нэгэн юм. Иймээс нам нь түүнийг шагнаж, хэлтсийн дарга хүртэл дэвшүүлжээ. Төрийн эрхийг гартаа атгасан намд хэлтсийн дарга алба хашина гэдэг бол томоос том шан харамж гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүргэн гэдгээрээ улс төрийн хүрээнд танил болсон Б.Пүрэвдагва
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ