Ж.Одгэрэл: Хэрэг гарсан үеийн бичлэг дэлгэвэл ШОРОНД ХИЙНЭ гэсэн

2022-01-05,   1047

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Гал унтраах 63 дугаар ангийн алба хаагч Улиастайн тойрог орчимд байршуулсан сэрэмжлүүлэг самбарыг буулгах гэж байгаад цахилгаан гүйдэлд цохиулан амь насаа алдсан. Энэхүү харамсалтай үйл явдалтай холбоотойгоор талийгаачийн эхнэр "Миний нөхөр Улиастай орчимд самбарын хулдаас буулгах гэж байгаад мэргэжлийн бус жолоочийн алдаанаас үүдэн шатыг буулгах байтал дээшлүүлж тогны утсанд хүргэснээр нөхрийг маань тогонд цохиулж, амийг хохироосон. Иймээс хэрэг гарах үеийн камерын бичлэгийн олон нийтэд зарлахыг шаардаж, бие давхарч гэсэн амь насаараа дэнчин тавин суулт зарлаж байна" хэмээн мэдэгдэж, суулт зарласан. Улмаар Шадар сайдын зүгээр бие давхар бүсгүйн суултыг зогсоож, ОБЕГ-аас талийгаачийн гэр бүлээс уучлал гуйж, холбогдох албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлсэн болохоо мэдэгдлээ. Тэгвэл талийгаачийн гэрийнхний танихгүй гэж мэдэгдсэн эхнэр Ж.Одгэрэл өнөөдөр дахин хэвлэлд хандаж "Өнгөрсөн хугацаанд над руу маш их дайралт ирсэн учраас дахин хэвлэлд хандаж байна. Миний утсан дээр хэрэг болох үеийн бичлэг байгаа. Үүнийг олон нийтэд дэлгэж үзүүлбэл намайг хорино гэсэн. Би нөхрийнхөө амь үрэгдсэн шалтгааныг үнэн зөвөөр тогтоолгож, буруутай хүмүүст хариуцлага тооцуулмаар байна " гэлээ.
Ж.Одгэрэл: Хэрэг гарсан үеийн бичлэг дэлгэвэл ШОРОНД ХИЙНЭ гэсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ