С.Энхболд:Омикрон байх магадлалтай 100 сорьцыг шинжлүүлж байна

2022-01-05,   630

Засгийн газраас хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийсэн. Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Дэлхийн эрүүл мэндийн байгууллага омикрон хувилбарыг бүртгээд нэг сарын хугацаа өнгөрлөө. Одоогоор дэлхийн 138 улсад тус хувилбарын тохиолдол бүртгэгдээд байна. Энэ хувилбараар нас барсан 104 тохиолдол бүртгэгдэж байна. Энэхүү халдварын тархалттай холбоотойгоор эмнэл зүйн судалгааг хийж байгаа. Илрэх шинж тэмдгийн хувьд томуу томуу төст өвчинтэй ижил байгаа юм. Монгол Улсад хоногт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо өчигдрөөс эхлээд эрс нэмэгдэж байна. Өдөрт гарах тохиолдол 200 байсан бол өчигдрөөс эхлээд 500 гаруй гарлаа. Халдвар нэмэгдэх шалтгаан нь шинэ жилийн баяртай холбоотой. Арваннэгдүгээр сарын 27-ноос хойш 100 гаруй нислэгээр 10545 хүн ирж, 411 тохиолдол зөөвөрлөгдсөн батлагдсан. Эдгээр хүмүүсийг хянаж сэргийлж байгаа. Үүн дотор энхийг сахиулсан 244 алба хаагч байгаагаас 231 тохиолдол батлагдсан. Тэдгээр хүмүүсийг 10-14 хоног тусгаарласан. Эдгээр батлагдсан тохиолдлуудын 96 хувь нь хүнд хэлбэртэй байна. Харин дөрвөн хувь нь хөнгөн байна. Геномын дараалал тогтоох аппаратыг өнгөрсөн сард суурилуулж эхэлсэн. Тус төхөөрөмжөөр сэжигтэй тохиолдлуудыг шинжилж байгаа. Эхний сорьцын эцсийн хариу гараагүй. Тэгэхлээр Монголд омикрон бүртгэгдээгүй гэсэн үг. Өмнө нь альфа болон дельта хувилбарыг илрүүлэхэд Япон руу сорьж явуулж шинжлүүлж байсан. Энэ удаад ч мөн омикрон хувилбар мөн эсэхийг тодруулахаар 100 сорьцыг Япон руу явуулсан. Хилийн боомтууд дээр тандалт шинжилгээний ажлыг эрчимжүүлсэн байна" гэлээ.
С.Энхболд:Омикрон байх магадлалтай 100 сорьцыг шинжлүүлж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ