2021 оны арванхоёрдугаар сарын 22-нд Асашёорюү Д.Дагвадоржтой холбоотой хэргийн баримт Японы хэвлэлүүдээр гарч шуугиан дэгдээгээд байна.
Тодруулбал, Нихон Их Сургуулийн ерөнхийлөгч асан 75 настай Хидэтоши Танакаг эхнэрийнх нь хамтаар орлогын албан татварын тухай хуулийг зөрчсөн хэрэгт холбогдуулан саатуулсан байгаа аж. Хэргийг шалгах явцад Хидэтоши Танака гэгчтэй Асашёорюү аварга Д.Дагвадорж холбоотой тухай мэдээллийг эх сурвалжууд бичсэн байна.
Хидэтоши Танакагийн удирдаж байсан “Ничидай” хэмээх сүмочдын клуб нь Монголоос сүмо бөхөд сонирхолтой хүүхэд залуусыг хүлээж авдаг байжээ. Хидэтоши Танака эхнэрийнхээ хамтаар эл клубынхаа ажлаар Монгол Улсад ирж байсан ба түүний хөтөч, орчуулагчаар нь Асашёорюү аварга Д.Дагвадорж ажиллаж байжээ.
Ингээд Японы хууль сахиулагчдын анхааралд Асашёорюү Д.Дагвадоржийн нэр холбогдсон сүлжээ өртөж эхэлжээ.
Токио хотын прокурорын газраас Асашёорюү Д.Дагвадорж шалгаж эхэлсэн үү? |
|