Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Тавантолгой түлш”ХХК -ийн шахмал түлшний үйлдвэр шатаж байна. Улсын онц, тусгай объект тул үйлдвэрийг тэр чигт нь цагдаа нар хамгаалалтад авч, хэвлэлийхнийг нэвтрүүлэхгүй байгаа юм. Энэ талаар "Тавантолгой түлш" ХХК-ийн хэвлэлийн төлөөлөгч Г.Даваабаатараас тодруулахад "Сонгинохайрхан дүүрэгт байрлах нэгдүгээр үйлдвэр шатаж байна. Одоогоор галын дүгнэлт гараагүй. Гал унтраах ангийнхан унтрааж байгаа бөгөөд дууссаны дараа галын дүгнэлт гарна. Сайжруулсан шахмал түлшний нөөц шатаагүй. Тиймээс нийслэлийн өвөлжилтийн нөөцөд ямар нэгэн эрсдэл байхгүй" гэв.
"Таван толгой" ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрт гал гарчээ |
|