СХД-ийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчид бүлэглэн иргэн Д-д эзэнгүй 15 хавтаст хэрэг тохож, хилсээр гүтгэсэн байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, хэргийг яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байсан.
Тэгвэл тэдэнд холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хоёр өдөр хэлэлцэж өчигдөр шийдвэрээ гаргажээ. Тодруулбал, анхан шатны шүүхээс СХД-ийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн алөа хаагчид болох шүүгдэгч Д.Чинбат, Л.Батцэнгэл, Г.Гандалай нарт торгуулийн ял оногдуулж шийдвэрлэжээ.
Гэмгүй иргэнд 15 хавтаст хэрэг тохсон гэх цагдаа нарт торгуулийн ял оноожээ |
|