ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг цагдан хорьжээ

2022-01-06,   657

АТГ-аас ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг баривчилж, цагдан хорих 461-р ангид хорьжээ. Өчигдөр шөнө саатуулсан түүнийг прокурорын зөвшөөрлөөр 48 цаг цагдан хорино.
 
Харин 48 цагийн дараа дахин үргэлжлүүлэн хорих эсэх саналаа шүүхэд хүргүүлэх юм.
 
Тодруулбал, 2020 онд ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өндөр үнэтэй компьютер томографын аппарат шахсан хэрэг нь нотлогдсон гэх мэдээлэл байна. Түүнчлэн ХӨСҮТ-ийн даргаар ажиллаж байх хугацаандаа иргэдээс цугларсан хандив тусламжийн мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй байгаа аж.

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг цагдан хорьжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ