ОНӨААТҮГ-ын дарга Ч. Мэндбаяр​ гэгч улсаас хоёр тэрбум төгрөг завшсан уу?

2022-01-07,   534

Бүр нэг увиагүй, ууж идэж ханадаггүй, улс орноо боддоггүй дарга нар Монгол төрийг самарч байна. Тэдний нэг бол “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын дарга Ч. Мэндбаяр гэгч. Цар тахлын хүнд цаг үед төрийн мөнгийг их хэмжээгээр нь хувьдаа завшсан гэх мэдээлэл редакцид ирлээ. 
 
Коронавируст халдварын нөхцөл байдлаас үүдэн 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ээс зарим ААН-үүд, айл өрхүүдийн өрхүүдийн ус, цахилгаан, хогны мөнгийг тэглэсэн. Үүнд шаардлагатай мөнгийг  Эрдэнэт үйлдвэр санхүүжүүлсэн юм. Гэтэл чоно борооноор гэгчээр “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ынхан айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цэвэр бохир усны нэхэмжлэл дээр илүү бичилт хийж, төрөөс их хэмжээний мөнгө завшсан хэрэг АТГ-т шалгагдаж эхэлсэн байна.
 
 Тодруулбал, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын дарга нь нэр бүхий албан тушаалтнуудтайгаа нийлэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, айл өрх, ААН байгууллагын усны төлбөл зохих дүнд илүү бичилт хийж төрөөс ХОЁР тэрбум гаруй төгрөгийг завшсан гэх асуудлыг АТГ мөрдөн шалгаж эхэлсэн байна. 

ОНӨААТҮГ-ын дарга Ч. Мэндбаяр​ гэгч улсаас хоёр тэрбум төгрөг завшсан уу?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ