Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс “Бусдад давуу байдал бий болгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” байж болзошгүй гэх хэрэгт Д.Нямхүүг шүүхийн зөвшөөрөлгүйгээр энэ сарын 05-ны өдөр баривчилсан.
Прокуророос ирүүлсэн хэрэг бүртгэлтийн дугаартай хэргийн материал, прокурорын санал зэрэгтэй танилцаад Д.Нямхүүг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч шууд заасан” үндэслэлээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь үндэслэлтэй байна гэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үзсэн байна.
Хэргийг хянахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “Гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа” гэх үндэслэл тогтоогдсон байх тул шүүхээс сэжигтэн Д.Нямхүүг баривчлах зөвшөөрөл олгохоор шийдвэрлэв.
Ийнхүү Д.Нямхүүг 48 цагийн хугацаатай баривчлан саатуулсан бөгөөд прокуророос цагдан хорих хугацааг сунгах саналыг одоогоор шүүхэд ирүүлээгүй байгаа аж.
Д.Нямхүүг өнөөдөр суллана |
|