Е-Sport сонирхогчдод: Монголын хамгийн анхны 1024 тоглогчийн орон зайтай " V.i.P ХОТ "-ыг асаах гэж байна

2022-01-09,   481

E-Sport буюу цахим спорт нь дэлхий дахинд асар хурдацтай хөгжиж, цахим спорт сонирхогчид ба үзэгчдийн тоо өдрөөс өдөрт өссөөр байна. Тэгвэл цахим спорт сонирхогч та бүхэндээ нэгэн Монголдоо анхдагч "V.I.P ХОТ" асах болсон тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ 
 
Тодруулбал,  Rockstar Games-ийн Grand Theft Auto V тоглоомын FiveM платформ дээрх V.i.P нетворкийн монгол залуусын хамтран хийж бүтээсэн шинэхэн серверийг Paparazzi.mn-ээс асааж байна.  Энэ нь Монголын хамгийн анхны 1024 тоглогчийн орон зайтай " V.i.P ХОТ " юм.
 
 Манай улсад E-Sport төрөл өсөж дэвжиж байгаагийн хажуугаар зөвхөн тоглох бус тоглоомыг шинэчилж орчуулж шинэ зүйлс нэмж хөгжүүлж байгаа билээ. Энэ тоглоомын серверийг бүх насныханд зориулсан бөгөөд та бодит амьдрал дээрх шиг ажил хийж мөн та мафийн гишүүн болж гэмт хэргийн үйлдэлтэй ажлуудыг хийх бөгөөд, цагдаагийн ажилтан болж цол хэргэм авч өсөж дэвжих, эмч эмнэлгийн ажилтан болох, олсон мөнгөөрөө машин, хаус авах гэх мэт олон олон ажлын байрууд, олон олон гэнэтийн бэлгүүп хүлээж байна. "V.i.P ХОТ"-ын зүгээс шинэ тоглогчид тус бүрд нэг нэг машин үнэгүй олгож та бүхний онлайн дахь үүсгэж буй амьдралыг урамшуулна.
 
Мөн live stream хийдэг залуусыг “V.i.P ХОТ” шинээр амьдралаа үүсгэн 1000 цагийн стрийм тутамд 1,000,000 төгрөгний шагнал урамшуулалтай шинэ адал явдал уралдаан тэмцээнд урьж байна.
 
Энгийн тоглогчдод зориулаад 7 хоногийн хагас сайн өдөр бүр шагнал урамшуулалтай тэмцээнийг V.i.P хотын зүгээс зохион байгуулах болно.
 
Шагналийн сан: 100,000-300,000 (бэлэн мөнгөөр) Мафын байр болон роль
 
Захиалгын машин гэх мэт....
 
"V.I.P  ХОТ"-ынхон хувь хүн албан байгууллагуудтай хамтран ажиллана. Та бүхнийг  "V.I.P  ХОТ"-ын найрсаг хамт олон хүлээж байна.
 

Е-Sport сонирхогчдод: Монголын хамгийн анхны 1024 тоглогчийн орон зайтай " V.i.P ХОТ "-ыг асаах гэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ