ЭМЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд болох тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Цогтбаатар, эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам нарын албан тушаалтнуудад ял оноолоо.
Шүүхээс Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нарыг албан тушаалаа урвуулан ашигласан, хясан боогдуулж хахууль авсан гэм буруутайд тооцов. Ингээд Н.Чимэдлхамын нийтийн албанд томилогдох эрхийг долоон жил хасаж, нээлттэй ангид дөрвөн жил хорих ял эдлүүлэхээр болжээ.
Б.Болорчимэгийн нийтийн албанд томилогдох эрхийг дээрх хугацаагаар хасаж, 40 сая, ЭМЯ-ны гэрээт шинжээч эмч Ү.Отгонбаатарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, 25 сая, шинжээч эмч Д.Наранцэцэг, Н.Наранцэцэг нарын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 2.7-3 сая төгрөгөөр торгох ял оноожээ. Харин аж ахуйн нэгжийн албан тушаалтан Н.Мөнх-Эрдэнэ, Р.Октябрь нарыг хахууль өгсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 3.5 сая, Б.Цацралт-Одын төрд ажиллах эрхийг мөн хугацаагаар хасаж, зургаан сая, М.Золтуяа, Б.Ганзориг нарын нийтийн албанд томилогдох эрхийг дээрх хугацаагаар хасаж, таван сая, О.Тамир, С.Энхболд, Б.Галхүү, Б.Амаржаргал нарын нийтийн албанд томилогдох эрхийг мөн хоёр жил хасаж, нурван сая, Г.Насандэлгэрийн нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, 12 сая, Т.Ариунаа, Д.Гантөмөр, Ц.Наранбаяр нарын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 2.7 сая, Ж.Нэргүйн нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, найман сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ. Шүүгдэгч М.Болортуяа, Д.Булгансүрэн, С.Бямбасүрэн, С.Алтанзаяа, Б.Дэлгэр нарыг хахууль өгсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаад, ялаас чөлөөллөө.
ЭМЯ-ны ТЗУГ-ын даргаар ажиллаж байсан Б.Цогтбаатарт НПГ-аас эрх мэдэл албан тушаалаа урвуулсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгасан бол, хахууль өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн Н.Бямбадорж нас барсан учраас хэргийг нь хэрэгсэхгүй болголоо.
| УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн туслах Б.Болорчимэгт хахууль авсан хэргээр ял оноолоо |
|