ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагаад "Монгол Улсын хорих байгууллага өнөөдөр түүхэндээ хамгийн бага ялтантай байна" хэмээжээ.
Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс Зорчих эрхийг хязгаарлах ял хэрэгжиж эхэлсэн. Энэ дагуу өнөөдөр 1500 гаруй гартаа бугуйвч зүүгээд, бидний дунд ажиллаж амьдраад ялаа эдлэж байгаа аж.
Цахим бугуйвч нь байршил тогтоох, явсан чиглэл тогтоох бөгөөд ялтан “Цахим бугуйвчийг эвдэхгүй, гэмтээхгүй, тогтоосон хил хязгаарыг зөрчихгүй, байнга сүлжээтэй газар байна” гэдгээ хамгийн түрүүнд нотлох үүргийг хүлээдэг байна. Хоёрдугаарт, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн этгээд цахим бугуйвчийг байнга цэнэгтэй, сүлжээтэй байлгах үүргийг хүлээхээр нарийвчлан журамласан байна.
Монгол Улс түүхэндээ хамгийн бага ялтантай байна гэжээ |
|