Олон хүнд урам өгсөн Орхонцэцэгт бүсгүй чи шүү...

2022-01-10,   1179

The Voice нэвтрүүлээр оролцсон Орхонцэцэг хэмээх дуучин бүсгүй Монголчуудын талархалыг хүлээгээд байна. Тэрбээр дуучин боловч сүүлийн хэдэн жил хүнд өвчний улмаас тайзнаасаа холдох шаардлага гарч эмчилгээ хийлгэсэн талаараа өөрийгөө танилцуулахдаа ярьсан юм. Сонголтоо хийх цаг болоход тэр Наранзун продюсерийг сонгосон билээ. Хэдий хэцүү өвчин зовлонтой байсан ч гэсэн энэ бүгдийг сэтгэлийн тэнхээгээр давдаг юм шүү гэдгийг үзүүлэх гэж орж ирсэн Орхонцэцэгт үнэхээр ГАЙХАЛТАЙ гэдэг үг ч багадхаар байлаа.Зүгээр л хүнд өвчнөөр шаналж буй мянга мянган хүмүүсийн итгэлийг дүрэлзүүлж шатааж чадсан Орхонцэцэгтээ дахин дахин амжилт! 

Олон хүнд урам өгсөн Орхонцэцэгт бүсгүй чи шүү...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ