"Шунхлай" ШТС-ын ажилтан албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа амь насаараа хохирсон харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий хотын 13-р багийн нутаг дэвсгэрт байх "Шунхлай" компанийн 72-р ШТС-ын ажилтан, 24 настай, эрэгтэй Ж шатахуун хадгалах саван дотроо осгосон байдалтай олдсон байна. Тэрбээр шатахууны сав руу шатахуун авахаар орсон байж магадгүй байна. Учир нь хэргийн газраас тайрсан ундааны сав болон шатахууны жижиг сав зэрэг олджээ.
"Шунхлай" компанийн ажилтан шатахууны саванд осгож нас баржээ |
|