Жүжигчин Б.Барслхагва Омикрон хувилбараар өвджээ

2022-01-10,   2466

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр манай улсад омикрон хувилбарын дотоодын таван халдвар батлагдсаныг мэдээлсэн. Ингэснээр манай улсад омикрон халдварын нийт 17 тохиолдол батлагдаад байна. Тэгвэл уг батлагдсан тохиолдлын нэг нь жүжигчин Б.Барслхагва болжээ. 
 
Тэрбээрэ энэ талаар өөрийн нийгмийн сүлжээндээ "Би өөрийгөө хэзээ ч ковидын халдвар авахгүй юм байна гэдэг бодолд бат итгэчихсэн явсан юм. Яагаад гэвэл сүүлийн хоёр жил өчнөөн удаа нэгдүгээр хавьтагч боллоо. Өөрийгөө их онцгой хүн гэж бодож явсан тэнэг намайг Омикрон (анхдагчдын нэг шүү) байранд нь тавьлаа. Хоолойны ангинтай учраас ангин хөдлөөд байна гэж андуураад хоолойны эм ууж явсаар байгаад хүндрүүлсэн байлаа. Ковид бол зүгээр ханиад шүү дээ гэж бичсэн мэдээлэлд итгэж ямар ч айдасгүй болчихсон намайг ёстой аваад явах шахлаа шүү! Биеэрээ мэдрээд хэлж байна. 3 хоног дэмийртлээ халуурч, хоолой боогдож, үе мөчөөрөө янгинаж хэд хонов, амьсгалын дутагдалд ордог юм байна. Түргэн дуудаад гэрээсээ шууд эмнэлэгрүү ачигдлаа. За тэгээд хаана очсон, хэдэн давхарт, хэдэн тоодод байгаагаа ч мэдэхгүй амьтан эмнэлэг бараадаад авлаа. Гэнэтийн бэлэг дууссангүй ээ. 2 уушигныхаа 3/1 нь хатгаатай гээд нөхөн сэргээх эмчилгээний тасагт хэвтсэн байна. Ингээд сайн эмчлүүлж аваад гарлаа шүү. Хэвтсэн эмнэлгийн маань эмч, сувилагч, асрагч, үйлчлэгч, тогооч гээд манай эрүүл мэндийн салбарыхан маань ажилдаа үнэндээ үнэнч бөгөөд сэтгэлтэй болжээ. Хоол сайн, эмчилгээ сайн, харилцаа сайн, дэглэм журам сайн. Та бүхэндээ баярлалаа. Эх оронтой байх дэндүү сайхан юм. Төлбөр хэд вэ гэсэн чинь улс дааж байгаа л гэлээ" гэлээ. 

Жүжигчин Б.Барслхагва Омикрон хувилбараар өвджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ