Д.Нарангэрэл: Омикроныг улирлын томуутай адилтгаж болохгүй. Цагаан сарын бэлэг бэлтгэхийн оронд аарц, чацаргана, хунчираа ахиухан бэлдэе

2022-01-11,   612

Сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын тохиолдол огцом нэмэгдэж, ОМИКРОН хувилбар бүртгэгдээд байгаа.  Тэгвэл ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл Омикрон хувилбарын талаар өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.
 
 Тэрбээр, "Омикроныг улирлын томуутай адилтгаж болохгүй. Зарим дарга нар Англи, АНУ-д хөнгөн гэж үзэж байна , 5 хоногт эдгэнэ гэж байна. Бидний эрүүл мэндийн байдал тэдэнтэй зүйрлэшгүй доогуур. Бараг насанд хүрсэн 3 хүн тутмын 1 нь зүрх, бөөр , элэг, чихрийн шижин гээд л архаг суурь өвчтэй. Омикрон суурь өвчнийг нь бариад л авна. Юун 5 хоног. 5 жилийн дараа ямар эмгэг илрэхийг одоогоор хэнч хэлж мэдэхгүй. Ковидын дараах эмгэг гэж гадны судлаачид анхааруулаад л байна. Жаахан хөрсөн дээрээ буугаад зоригтойхон хүний нягтрал, бөөгнөрлөө бууруулмаар байна. Ээлжээр, гэрээсээ, цахимаар ажиллах, баар, цэнгээний газрууд богиносгосон цагаар ажиллах гэх мэт. Цагаан сарын бэлэг бэлтгэхийн оронд аарц, чацаргана, хунчираа ахиухан бэлдэе" гэж бичжээ.
 

Д.Нарангэрэл: Омикроныг улирлын томуутай адилтгаж болохгүй. Цагаан сарын бэлэг бэлтгэхийн оронд аарц, чацаргана, хунчираа ахиухан бэлдэе
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ