Зэвүүн яриа Оргил: Эр хүн шалчигнахгүй гэсэн боловч гүтгүүллээ. Энэ эмэгтэй юу хүссэнээрээ худлаа ярих юм, аймшигтай

2022-01-11,   699

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Гал унтраах 63 дугаар ангийн алба хаагч Улиастайн тойрог орчимд байршуулсан сэрэмжлүүлэг самбарыг буулгах гэж байгаад цахилгаан гүйдэлд цохиулан амь насаа алдсан. Үүний дараа талийгаачийн эхнэр суулт зарлаж, энэ хэрэг олон нийтийн анхаарлыг татсан. 
 
Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр талийгаачийн эхнэр Ж.Одгэрэл зэвүүн яриа нэвтрүүлэгт орж, дахин сенсаци дэгдээсэн. Тэгвэл өнөөдөр Зэвүүн яриа нэвтрүүлгийн хөтлөгч Оргил нийгмийн сүлжээндээ " Би зүгээр хаямаар байна. Тэгэхдээ эр хүн шалчигнахгүй гээл энэ хүнд туслах гэсэн биш гүтгүүлээд сууж байна гэж юу байхав дээ. Одоо бүр зүгээр л хүссэн зүйлээ бичээл баримт нотолгоотой гэж ярьдаг боллоо. Би одоо хэнээс мөнгө авах юм бэ? Бас энэ хүнийг таних найз нөхөд нь TV8 байтугай өөр телевизүүдэд ч байхгүй. Бас би чамаас илүү гэх нь битгий хэл дахиж холбоо ч бариагүй. Ер нь энэ эмэгтэй юу гэж ч хүссэнээрээ худлаа ярих хүн байна. Дахиж хэвлэл мэдээлэл энэ хүнийг хүссэн ч битгий очоорой. Аймшигтай" хэмээн бичжээ. 
 
Тэрбээр Ж.Одгэрэлийн дараах постод ийн хариулт өгчээ.  
 

Зэвүүн яриа Оргил: Эр хүн шалчигнахгүй гэсэн боловч гүтгүүллээ. Энэ эмэгтэй юу хүссэнээрээ худлаа ярих юм, аймшигтай
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ