Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн 7 дугаар байрны 3 дугаар орц 1 дүгээр давхрын цахилгаан хуваарилах өрөө шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр орой Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход цахилгаан хуваарилах өрөөнд цахилгааны утас шатаж байсныг 16 минут ажиллаж унтраажээ.
Гал түймэрт иргэн 9 настай эрэгтэй Ч, таван настай эрэгтэй Ч , долоон настай эмэгтэй И нар угаартсан байдалтай байсныг сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэж өгсөн. Утаажилтын бүсээс 18 иргэнийг гаргасан.
Цахилгааны утас шатаж, бага насны ГУРВАН ХҮҮХЭД угаартаж эмнэлэгт хүргэгдлээ |
|