Таван жил дуншсан хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, шийдвэрээ гаргажээ.
Тодруулбал, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Гавьяат тамирчин, улсын заан, ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны дарга асан Улсын заан Ц.Баярсайхан, “Мах импекс” компанийн гүйцэтгэх захирал Г.Бүдрагчаа нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж, анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээлээ.
Ц. Баярсайханд холбогдох хэргийг эргэн сануулбал, түүнийг хуурамч бичиг баримт ашиглан бусдаас 500 сая төгрөг залилсан гэх хэрэгт буруутгасан.
Таван жилийн турш шүүх, прокуророос буцсан уг хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны есдүгээр сард хэлэлцэхдээ Ц.Баярсайханд гурван жил 200 хоног хорих ял оноож, Г.Бүдрагчааг 2.7 сая төгрөгөөр торгосон байдаг.
Улсын заан Ц.Баярсайханд хорих ял оноож, “Мах импэкс”-ийн захирал Г.Бүдрагчааг торгох ялаар шийтгэв |
|