Ч.Болортуяа: Хүүхдийн мөнгө авахад сар бүр хүсэлт гаргахыг Ерөнхий сайд эсэргүүцсэн

2022-01-12,   717

Өнөөдөр /2022.01.12/ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.
 
Ч.Болортуяа : “Хүүхдийн мөнгийг “Ирээдүй өв сангийн тухай” хуульд 2021 оны арваннэгдүгээр сард оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд эцэг эх хүсвэл сард нэг удаа хүсэлт гаргаж авахаар болсон. Үүний журмын төсөл Засгийн газраар хэлэлцэгдлээ. Ерөнхий сайдын зүгээс сар бүр хүсэлт гаргах нь иргэдэд хүндрэл учирна. Иймд хөнгөвчлөх ямар арга байгааг судалж, долоо хоногийн дараа танилцуулахыг үүрэг болгосон” гэлээ.
 
 

Ч.Болортуяа: Хүүхдийн мөнгө авахад сар бүр хүсэлт гаргахыг Ерөнхий сайд эсэргүүцсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ