Б.Бат-Эрдэнэ: Айхтар халдвартай, биед байгаа суурь архаг өвчин болгоныг барьдаг, хоруу чанар ихтэй хэцүү өвчин юм байна

2022-01-12,   950

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ коронавируст халдвар авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаараа нийгмийн сүлжээндээ бичжээ. 
 
Тэрбээр "Ковид туссан эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байна. Ахан дүүс минь ханиад томуутай адилтгаж хөнгөн үзэж болохгүй айхтар халдвартай, биед байгаа суурь архаг өвчин болгоныг барьдаг, хоруу чанар ихтэй хэцүү өвчин юм байна. Миний тухайд ковидын эсрэг хийлгэсэн вакцины 3-дахь тун, ачит эмч сувилагч ажилтнууд, биеийн дархлаандаа найдаж сууна. Хүмүүс минь халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихын хамт дархлаажуулалт, вакцины бүүстер тундаа идэвхтэй хамрагдаж хайртай хүмүүсээ хамгаалаарай" гэсэн байна.

Б.Бат-Эрдэнэ: Айхтар халдвартай, биед байгаа суурь архаг өвчин болгоныг барьдаг, хоруу чанар ихтэй хэцүү өвчин юм байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ