Гар утсыг хулгайлж, камерт өртсөн гэх охин "Тоглож байсан" гэжээ

2022-01-13,   1282

Цахим сүлжээнд авто угаалгын хяналтын камерт нэгэн эмэгтэйн дүрс үлдсэн нь олны анхааралд өртөөд байна. Учир нь бичлэгийн үеэр нэгэн эмэгтэй "Улаан өнгийн машинаа угаалгахаар орж ирээд бусдын гар утсыг хулгай хийлээ. Хулгайлсан утсаа зүгээр ч аваад гарчихгүй, ингэж даажигнасан байна" хэмээдэг.
Гэвч тухайн бичлэгт өртсөн охин "Хэн нэгний утсыг хулгайлаагүй, зүгээр л тоглож байсан" тухайгаа цахим ертөнцөд бичжээ. Уг асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Тухайн бичлэгтэй холбоотой гомдол, мэдээлэл ирээгүй байна" гэв.

Гар утсыг хулгайлж, камерт өртсөн гэх охин "Тоглож байсан" гэжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ