Хил дээр ачаа бараа саатсан асуудлаас үүдэн "Зүрх мартахгүй" төсөл зогсоход хүрээд байгаа аж.
Энэ талаар Б.Болдсайхан эмч цахим хуудаснаа "Өдөр бүр зүрхний гажигтай хоёр хүүхдэд хагалгаа хийж байсан. Гэвч биднээс шалтгаалахгүйгээр хагалгаа зогсоход туллаа. Учир нь хилээр ачаа бараа орж ирэхгүй байгаагаас болж хил дээр хиймэл уушги, зүрхний ком өгдөг компанийн ачаа тээвэр саатсан. Тиймээс энэ долоо хоногийн төлөвлөгөөнд орсон 10 нярай, ирэх долоо хоногт 20 кг-аас дээш жинтэй 10 хүүхэд ороод түр зогсох боллоо" гэжээ.
Б.Болдсайхан: Хиймэл уушги, зүрхний бүрдэл хил дээр гацсан тул "Зүрх мартахгүй" төсөл түр зогслоо |
|