Өндрөөс үсрэхийг завдсан дуудлага мэдээлэл өчигдөр Онцгой байдлын албанд ирсэн байна.
Тодруулбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны орон сууцны 16 давхар барилгын 8 дугаар давхрын шатны хонгилийн цонхоор 1 хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 14:16 цагт хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан иргэн Г/57 настай, эрэгтэй/ 8 давхрын цонхоор үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгасан байна.
Өндрөөс үсрэхийг завдсан 57 настай эрэгтэйг эсэн мэнд буулгажээ |
|