Таксины мөнгөнөөс болж маргалдан жолоочийн аминд хүрчээ

2022-01-14,   10597

Өчигдөр буюу энэ нэгдүгээр сарын 13-ны өдөр /2022.01.13/ таксины жолоочийн амь насыг санаатайгаар хохироож, хэргийн газраас зугтсан этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхайлан баривчилжээ.
 
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 42 настай таксины жолооч хийдэг байсан иргэн Б-г 20-21 насны дөрвөн эрэгтэй Толгойт руу хүргүүлэх үедээ таксины мөнгөнөөс болж маргалдан жолооч Б-г хутгалж амийг нь хохироосон байна. Тус дөрвөн залуу бүлэглэн Б-ийн цээжин тус газарт хутгалж, улмаар шархаа дийлэлгүй амьсгал хураасан аж.
 
Иймд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчидтай хамтран илрүүлжээ.

Таксины мөнгөнөөс болж маргалдан жолоочийн аминд хүрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-15 15:26:42
    Nasaa: Erno bas baragtsaatai mongoo nehmeer bnaa zarim ni bas arai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-15 12:58:19
    Naraa: Er ni amid yvah batalgaa yuch alga ene niigemd
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-15 12:57:41
    Naraa: Hetsuu yum be untaj bosool neg muu medee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-15 12:28:18
    irgen: shuud ********
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-15 10:51:35
    Job: Yaachihsen setehvvtei uls we yaachihsan niigem be
Шинэ мэдээ