Ерөнхий сайд даваа гарагт ялтан Т.Чимгээтэй уулзсаны дараа "Зарим албан тушаалтан хувийн харилцаа тогтоож, уух зүйлд нь мансууруулах бодис /удаа дараагийн давтамжтай/ өгч, нүцгэн зургийг нь авч, гэр бүлийн хүн рүү нь явуулсан" гэсэн мэдээллийг хийсэн. Улмаар үүнтэй холбоотой хэргийн зарим материалуудыг Т.Чимгээгийн зөвшөөрөлтэй нууцаас гаргана хэмээн мэдэгдсэн юм.
Тэгвэл Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн дээрх үйл явдалтай холбогдуулан EGUUR.mn сайтад өгсөн ярилцлагадаа "Мансууруулсан бичлэгийг анх мөрдөн байцаалт явагдагдаж байх үед 2016 онд Төв аймгийн мөрдөнгөөс намайг дуудаж үзүүлсэн. Ямар ч ухаангүй байсан бичлэг. Би үзэх шаардлага алга гэж хэлж байсан. Мөрдөн байцаалтыг ингэж явуулдаг юм шүү дээ гэж намайг сүрдүүлсэн. Би хүртэл 14 хоног хоригдож байлаа. Т.Чимгээ сүүлд надтай уулзахдаа архи шиг юм уулгасан гэж хэлж байсан. Бас тамхи татуулсан. Манай хүн огт тамхи татдаггүй шүү дээ" гэжээ.
Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн: Мансууруулсан бичлэгийг Төв аймгийн мөрдөнгөөс намайг дуудаж үзүүлсэн |
|