ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл :
“Омикроноор өвдсөн хүнийг 5 хоногт бүрэн эдгэрнэ гэдэгт эмч хүний хувьд эргэлзэх л юм. Гэрээр хөнгөн өвдсөн ч гэсэн 5 хоногт эмнэл зүйн шинж тэмдэг багасах, бүдгэрэх төдий л байх шиг байна. Ядаж л 7-10 хоног гэртээ байх нь тархвар судлал болон эмнэл зүйн ач холбогдолтой санагдана. Учир нь:
1.Гэртээ биеэ тэнхрүүлэх, дархлаагаа дэмжих,
2.Омикроны дараах хожмын хүндрэлээс сэргийлэх ( одоогоор бүрэн судлагдаагүй хэдий ч их ядрах, сульдах, мартамтгай болох … зэрэг урхаг байна),
3.Ажлын байр болон хүн амын хөдөлгөөн, нягтралыг бууруулах,
4. Халдвар дамжих эрсдлийг бууруулах ( омикрон бидний хувьд судлагдаагүй шинэ халдвар, Анх- отгоны үед бараг л өвчтөнүүдийн араа шүднээс нь коронавирус гарахгүй болтол нь шинжилгээ хийн эмчилж байсан. Мэдээж алдаа, оноо байсан ч шинэ халдварт хянуур хандах, )
Олон байгууллагын дарга, удирдлагууд “Омикрон” хөнгөн өвчин тул гэртээ 5 хоносон бол эдгэрсэн, ажилдаа ир гэж их шаардаж байгаа юм байна. Уг нь ингэж хүн болгон эмч болж болохгүй л дээ. Харин ч өвдсөн ажилтанаа улам халамжлан анхаармаар. Ирээдүйд хөдөлмөрийн чадвар муутай, эмгэг хуучтай иргэдтэй болохгүйн төлөө дор бүрнээ хичээх цаг үе ирээд байна даа. Хамтын хүчээр Омикроныг давна” гэв.
7-10 хоног гэртээ байх нь тархвар судлал болон эмнэл зүйн ач холбогдолтой |
|