СХД-т амьдардаг 28 настай эмэгтэй өөрийн 9 настай хүүг гадаа хөл нүцгэн зогсоосноос хөл нь хөлджээ. Тодруулбал, тухайн эмэгтэй энэ сарын 14-ний өдрийн 23:00 цагийн үед уг үйлдлээ хийсэн байна. Хүүхдээ харгисаар шийтгэдэг үйлдэл нь нэг удаагийнх биш байж болзошгүй аж. Хүү өдгөө ГССҮТ-д эмчилгээ хийлгэж буй бөгөөд хоёр хөл нь тавхай хэсгээрээ хөлдсөн байна. Хэргийг өдгөө харьяаллын дагуу шалгалтын ажиллагаа үргэлжилж буй.
9 настай хүүгээ шийтгэж, хөлийг нь хөлдөөжээ |
|