Улсын арслан Р.Пүрэвдагва өнөөдрийн барилдааныг өөрийн хүсэлтээр өнжлөө

2022-01-16,   1355

Шийтгэлийн хугацаа нь дууссан тул өнөөдрийн барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар барилдахаар бүртгүүлсэн. Үүнийг бөхчүүд эсэргүүцэн, барилдахгүйгээ илэрхийлээд байгаа билээ. Үүний дараа МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав “өөдрийн барилдаан үргэлжлэх боломж бага боллоо. Одоо энд найман хос 16 бөх барилдаж байна. Ямар нэгэн зүйлд нийтийн эрх ашиг байх ёстой. Өнөөдөр энд гурван бөхийн эрх ашиг чухал уу. Нийт бүртгүүлсэн бусад 253 бөхийн эрх ашиг чухал уу. Тиймээс Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нар бөхчүүдээ хүндлээд өнөөдрийн барилдааныг өнжих хэрэгтэй байна” гэсэн юм. Үүний дагуу улсын арслан Р.Пүрэвдагва өнөөдрийн барилдааныг өөрийн хүсэлтээр өнжлөө.


Улсын арслан Р.Пүрэвдагва өнөөдрийн барилдааныг өөрийн хүсэлтээр өнжлөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-16 19:37:30
    Мэгзэр Мөнхдэлгэр: Зөв шүү ухамсартай хандсан
Шинэ мэдээ