Багахангай дүүрэгт гэр шатаж, нэг иргэн галд өртөж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, нийслэлийн Багахангай дүүргийн 2 дугаар хорооны 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 8 км зам туулан иргэн Б-ын 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /51 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Дөрвөн ханатай гэр шатаж, нэг иргэн галд өртөж нас баржээ |
|