Жүжигчин Б.Мишээлийн нөхөр нийслэлийн агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаярыг чөлөөлөгдөхөөр болсон байна. Түүний зүгээр өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийх үеэрээ сайжруулсан шахмал түлшний үнэ хямд байгаа учир иргэд ихээр түлж, агаарын бохирдолд нөлөөлж байна хэмээн мэдээлэл хийж нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Захирагч Д.Сумъяабазарт агаар, орчны бохирдол хариуцсан дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг үүрэг болгосон байна. Энэ дагуу холбогдох бичиг цаас боловсруулагдаж нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарт хариуцлага тооцохоор болжж байгаа аж.
Жүжигчин Б.Мишээлийн нөхөр Д.Ихбаяр ажлаасаа чөлөөлөгдөх нь ээ |
|