С.Жавхлан: Та нартаа хайртай учраас, эрдэнэт хүний алтан амь чухал учраас ТОГЛОЛТОО ХОЙШЛУУЛАХ шийдвэрт хүрлээ

2022-01-17,   823

МУГЖ С.Жавхлан энэ сарын 17-нд "Жавхлан" тоглолтоо хойшлуулжээ.
 
Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Цаг үеийн гэнэтийн онцгой нөхцөл байдлаас шалтгаалан "Жавхлан" тоглолт маань мэргэжлийн эмч нарын зөвлөмжийн дагуу 01 сарын 24-нд тоглогдохоор болж хойшлогдлоо. 7-10 хоногтоо өвчний дэгдэлт буурах горьдлого байна гэсний дагуу ийнхүү 7 хоногоор хойшлогдлоо. 17-ны тасалбартай хүмүүс 24-нд санаа зоволтгүй тухайн тасалбараараа яг л суудалдаа сууна шүү. Аюул хэлж ирдэггүй хийсэж ирдэг. Та нартаа хайртай учраас, эрдэнэт хүний алтан амь чухал учраас ийм шийдвэрт хүрлээ. Та бүхэн маань сайхан уужуу ухаанаар хүлээж аваарай" гэж бичжээ.

С.Жавхлан: Та нартаа хайртай учраас, эрдэнэт хүний алтан амь чухал учраас ТОГЛОЛТОО ХОЙШЛУУЛАХ шийдвэрт хүрлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ