Галт уулын дэлбэрэлтээс хойш ТОНГА арлын хүмүүстэй холбоо тогтоож чадаагүй байна

2022-01-18,   707

Номхoн далайд орших Тонга арлын ойролцоо галт уул бямба гараг /2022.01.15/-т дэлбэрсэн. Энэ дэлбэрэлтээс хойш Тонга улстай харилцаа холбоо тасарсан талаар BBC мэдээлсэн байна. 
 
 Тодруулбал, Тонга улсын газар нутгийн дийлэнх хэсэг үнс нурманд дарагдаж, цахилгаан эрчим хүч тасалдаж, утас, интернэтийн сүлжээгүй болжээ. Ням гарагт Тонга арал улсад учирсан хохирлыг үнэлэхээр Австрали, Шинэ Зеланд улс ажиглалтын нислэг үйлдсэн байна.  Тонга улс нь 700 мянган хавтгай дөрвөлжин километр талбайд тарж байрласан 100 мянга гаруй хүн амтай.  Ажиглалтын багын өгсөн эхний мэдээлээс галт уулын дэлбэрэлт, түүнээс үүссэн цунами 80 мянга гаруй хүний амьдралд нөлөөлсөн байж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм.

Галт уулын дэлбэрэлтээс хойш ТОНГА арлын хүмүүстэй холбоо тогтоож чадаагүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ