Хүнсний эрүүл аюулгүй байдлын асуудал анхаарал татсан хэвээр байна. Нийслэлчүүдийн хүнс тэр дундаа махны хэрэгцээг хангадаг Хүчит шонхор захаас нэгэн иргэн цувдай авахад сэвс /Хэвэгч амьтны гүзээн доторх боловсроогүй баас/ гарч ирснийг нийгмийн сүлжээндээ бичжээ.
Тэрбээр "Өчигдөр Хүчит шонхор захаас сайхан гэдэс дотор авлаа, ууц бас авлаа. Цувдайгаа чанаад сайхан хуушуур, бууз хийж идье гэсэн боловч цусний оронд сэвсийг нь хийсэн байгаа нь малчдын хүн чанар нөгөө сайхан сэтгэл хаачив аа. Цэвэрлээд бэлдсэн цувдай 10 мянган төгрөг гээд хүний сэтгэлд ус хийсэн тэр хүмүүсийг чөтгөр нь өршөөг. Өөр хэлэх үг алга” гэжээ.
Цусний оронд сэвсийг нь хийсэн байгаа нь малчдын хүн чанар нөгөө сайхан сэтгэл хаачив аа |
|