УОК-ын орлогч дарга, хошууч генерал Г.Ариунбуян, нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү нар өнөөдөр Нийслэлийн Онцгой Комисс /НОК/-ын Шуурхай штабт ажиллалаа.
Коронавируст халдвар тэр дундаа омикрон хувилбарын тархалт буурахгүй бол хамгийн их эрсдэл хүлээх газар бол нийслэл. Тиймээс НОК-ын Шуурхай штабын дарга Р.Дагвын зүгээс цагаан сарын баярыг цахимаар тэмдэглэх, хурал, цуглаан, цайллага, сургалт зэрэг олон нийтийн арга хэмжээг хоёрдугаар сарыг дуустал цахимаар зохион байгуулах, худалдаа, үйлчилгээний байгууллагууд нэмэлт тунд хамрагдсан иргэдэд үйлчлэх, дархлаажуулалтын түр цэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг УОК-ын хэмжээнд хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.
НОК: Цагаан сарын баярыг цахимаар тэмдэглэх санал гаргажээ |
|