Байшин шатаж галд 42 настай иргэн өртөж нас барсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан байна.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Оргил багийн Арал хороололд иргэн Г-ын байшин 01.19-ний өдрийн 00:10 цагийн үед шатсан тухай мэдээллийг 01.19-ний өдрийн 00:50 цагт хүлээн авсан. Тус сумын иргэд иргэн Г-гийн 8х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 3 цаг ажиллаж унтраасан байна.
Тус гал түймэрт иргэн 42 настай иргэн Г өртөж нас баржээ.
Хөвсгөлд байшин шатаж, нэг хүн галд өртөж нас баржээ |
|