Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийх юм
Тодруулбал, МХЕГ-ын дарга Т.Гантулгыг ШӨХТГ-ын даргаар шилжүүлэн томиллоо. Харин Т.Гантулгын оронд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй Б.Баасандоржийг томилсон байна.
Б.Баасандорж нь төрийн албанд 20 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хорооны референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яамны газрын дарга, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх, 2018 оноос Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан юм.
ХЗДХЯ-ны Төрийн нарийн Б.Баасандоржийг МХЕГ-ын даргаа шилжүүлэн томиллоо |
|