Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт энэ сарын 22 буюу ирэх бямба гарагт мэргэжлийн боксын ээлжит тулаанаа АНУ-ын боксчин, энэ жил 29 настай Виктор "Vicious" Пасильястай хийхээр товлоод байсан.
Гэвч түүний өрсөлдөгч коронавируст халдвараар өвджээ. Иймээс Н.Төгсцогт Намиби улсын боксчин Сакариа Лукастай тулалдахаар болсон байна. 37 настай, “Цөлийн шуурга” хочит Намиби боксчин мэргэжлийн боксын 26 тулааны хийснийхээ 25-т ялсан байдаг. Үүнийхээ 17-г нь хүнд цохилтоор буулган авсан байдаг.
Тэд энэ сарын 22-нд тулалдах юм.
Н.Төгсцогтын ээлжит өрсөлдөгчөөр “Цөлийн шуурга” хочит Сакариа Лукас тодорлоо |
|