Согтуурсан үедээ эхнэрээ хардаж, зодон амийг нь хөнөөжээ

2022-01-19,   453

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэрээ зодож хөнөөсөн жигшүүрт хэрэгт Баянзүрх дүүрэгт гарсан байна. 
 
Тодруулбал, тус дүүргийн  дөрөвдүгээр хороонд “зодуулсан хүн амьсгалахгүй байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн буюу өглөөний 05.00 цаг орчимд  иржээ. Дуудлага мэдээллийн дагуу  шуурхай шалгахад  тус тоотод оршин суух эмэгтэй 45 настай иргэн Н-ийг нөхөр 44 настай  Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтын улмаас зодож амь насыг нь хохироосон байжээ. 
 

Согтуурсан үедээ эхнэрээ хардаж, зодон амийг нь хөнөөжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ