Оны өмнө монгол улсын аварга П.Бүрэнтөгс өөрийн санаачлан хэрэгжүүлж буй “Бүрэн Монгол” төслийн хүрээнд Монгол орны 21 аймагт ажиллаж амьдарч буй хүсэл тэмүүлэл хийж бүтээх хүслээр жигүүрлэсэн 21 залуу гэр бүлд иж бүрэн тавилгатай өгнө гэж мэдэгдсэн.
Аварга П.Бүрэнтөгс “Нийгмийн сайн сайханд чиглэсэн ажил хийхэд улс төрд орох гэж байна гэсэн хардлага дагадаг. Би улс төрд орохгүй. Надад Монголын үндэсний өв соёл, ёс заншлыг тээж, Монгол Улсын аварга хэмээн нэрлүүлж яваа минь хангалттай. Энэ нэр төрөө цэвэр сайхан авч явахсан гэж хүсдэг” гэсэн юм.
Улс төрд орохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн ганц бөх |
|