Олон удаагийн ял шийтгэлтэй этгээдүүд дахин гэмт хэрэг үйлджээ

2022-01-20,   371

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид малын хулгайчдыг саатуулжээ. Хэргийг тодруулбал, 35-45 насны эрхэлсэн тодорхой ажилгүй А, Б нар Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Төв аймгийн нутаг дэвсгэрээс нийт 34 тооны адууг хулгайлан, Хэнтий аймаг руу тууж, бэлчээр орчимд 5 тооны адууг нядлан зарж борлуулсаныг  шуурхай эрэн сурвалжлан олж тогтоосон байна.
 
 Хэргийн холбогдогч А өмнө нь хулгайлах, танхайрах, хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэж, 3 удаагийн ял шийтгэл эдэлж байсан. Гэмт хэргийг хамтран үйлдсэн Б нь хүнийг санаатай алах, хулгайлах гэмт үйлдсэн 4 удаагийн ял шийтгэл хүлээсэн байна.

Олон удаагийн ял шийтгэлтэй этгээдүүд дахин гэмт хэрэг үйлджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ