Ж.Пунцаг шударга бусаар хөрөнгөжсөн асуудлаар шалгуулж байгаа юу?

2022-01-20,   826

АТГ-аас өчигдөр орой  УБТЗ ХНН-ийн Дотоод аудитын албаны дарга Ж.Пунцагийг холбогдох бас нэгэн албан тушаалтны хамт саатуулсан байна. 
 
Түүнийг  ачааны вагоны оочер, дараалалд өөрчлөлт оруулж, авилга, албан тушаалын хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргээр шалгаж байгаа талаар ISEE.мн сайт мэдээлжээ.
 
Ж.Пунцагийн өмнө хэд хэдэн удаа хууль шүүхийн байгууллагад шалгагдаж байсан нэгэн юм. 
 
Хоёр сарын өмнө  Монголын төмөр замчдын эвлэлийн холбооноос Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Б.Баяраа УБТЗ-ын Дотоод Аудитын албаны дарга Ж.Пунцаг нар шударга бусаар хөрөнгөжсөн гэх асуудлаар мэдээлэл хийсэн юм. 
 
Тухайлбал, Ж.Пунцаг УБТЗ-д таван жил ажиллаад Ланд 200 машин худалдан авсан нь үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа хэлбэр хэмээн хардаж байгаагаа илэрхийлж байв. 

Ж.Пунцаг шударга бусаар хөрөнгөжсөн асуудлаар шалгуулж байгаа юу?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ