"Цагаан дэлийн боомт"-ыг нээхийг эсэргүүцэж нутгийн малчид жагсаж байна

2022-01-21,   401

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын иргэд өнөөдөр /2022.01.21/ эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулж байна. Тэд "Цагаан дэлийн боомт"-ыг нээхийг эртнээс эсэргүүцэж буй бөгөөд өнөөдөр тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж буйгаа мэдэгджээ. 
 
Иргэдийн хувьд, "Цагаан дэл уулын орчмоор боомт нээх гэж буй бэлчээр, нутаг сүйдэхэд хүргэнэ. Тухайн чиглэлд авто зам тавьснаар олон айл бэлчээргүй  болох гэж байна. Сумын удирдлагууд бидний эсрэг байр, суурьтай байгаа" гэлээ.
 
Тиймээс малчид мэргэжлийн экологичидтой гэрээ хийж хуулийн дагуу шат, шатны арга хэмжээг авч ажиллах юм байна. 

"Цагаан дэлийн боомт"-ыг нээхийг эсэргүүцэж нутгийн малчид жагсаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ