Снукер биллиардын аварга шалгаруулах ээлжит тэмцээн энэ сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулагдах тов гарчээ.
Энэхүү тэмцээнийг Монголын биллиардын холбоо, Элит снукер клуб хамтран зохион явуулж байгаа бөгөөд "Алтан Дорнод Монгол XXK"-ийн ADM Coin ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна.
Энэхүү тэмцээн нь MASTERS & SENIOR ангиллаар зохион явагдах бөгөөд тэмцээний ангилал тус бүр 32 тамирчин буюу нийтдээ 64 тамирчин авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөх юм. Уг тэмцээнд Улсын аварга ОУХМ Б.Батсүх, спортын мастер Соёлсайхан, спортын мастер Я.Гэлэг, спортын мастер Б.Энхтүвшин спортын мастер А.Алтансүх тэргүүтэй Монгол Улсдаа чансаа өндөрт тооцогдох тамирчид оролцох юм.
Мөн 79 настай ОУХМ Алтанцаг энэхүү тэмцээнд оролцож байгаа гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байв. Тэмцээн хэсэг дотор нийтдээ найман тамирчин өрсөлдөж, хэсгээс хоёр тамирчин гарах журмаар явагдана Хэсгээс нийтдээ найман тамирчин гарснаар олимпийн систем буюу нугалаа явагдаж дуусна. Тэмцээн ElitE Snooker Club-д зохион явагдана.
Снукер биллиардын аварга шалгаруулах тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр "Алтан Дорнод Монгол XXK"-ийн ADM Coin ажиллаж байна |
|