Өнөөдөр /2022.01.21/ өдрийн 08 цаг 30 минутын үед Төв аймгийн Заамар сумын Цагдаагийн хэлтсийн ажилтнууд Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэнийг саатуулжээ.
Иргэн Б нь эхнэр, гурван хүүхэдтэйгаа хамт явсан бөгөөд шалгахад 1.39 хувийн согтолттой байсан байна.
Алба хаагчид тус иргэнийг саатуулж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж таслан зогсоолоо.
| Согтуурсан үедээ машин барьж орон нутаг руу зорчиж явсан жолоочийг саатуулжээ |
|