Цагдаагийн дүрэмт хувцастай зураг ашиглан цахим орчинд залилах гэмт хэрэг үйлджээ

2022-01-22,   498

Иргэн М нь цагдаа, дотоодын цэргийн алба хаагчийн дүрэмт хувцастай зураг ашиглан цахим орчинд "Зээл олгоно", "Жолооны үнэмлэх гаргана" гэх зар байршуулж, залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
 
Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн иргэд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хандахыг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Уг хэргийг үйлдсэн иргэн "Цахим орчинд энэ төрлийн зүйлийг анх удаа хийж үзсэн. Буруу хэрэг хийсэндээ гэмшээд уучлал хүсэж байна" хэмээжээ. 

Цагдаагийн дүрэмт хувцастай зураг ашиглан цахим орчинд залилах гэмт хэрэг үйлджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ