Улсын Онцгой комиссоос энэ жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааныг зохион байгуулахыг зөвшөөрөөд буй.
Тэгвэл тус барилдаанд допингийн асуудалд холбогдсон бөхчүүдийг барилдуудах эсэх нь тодорхойгүй байсан бөгөөд өчигдөр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид энэ асуудлыг шийджээ.
Тодруулбал, Монгол Улсын даян аварга Н.Батсуур, Улсын арслан Р.Пүрэвдагва нарыг энэ жилийн Цагаан сарын баярт зориулсан бөхийн барилдаанд БАРИЛДУУЛАХГҮЙ гэсэн шийдвэр гаргасан талаар эх сурвалж мэдээлэв. Харин тус барилдаанаас хойших барилдаанд оролцох боломжтой гэсэн шийдвэрийг гаргажээ.
Ташрамд өгүүлэхэд, Монголын Үндэсний бөхийн холбоо нь энэ сарын 13-ны өдөр "Улсын даян аварга Н.Батсуурыг 2022 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр болох Улсын харцага цолны хүндэтгэлийн барилдаанд бүртгэн барилдуулж болно гэсэн шийдвэрийг гаргасан байдаг.
Гэсэн ч энэ хэсэг бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, барилдааныг цуцалж, улмаар дээрх бөхчүүдийг сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд оролцуулах эсэх нь тодорхойгүй байсныг ийнхүү шийджээ.
ШУУРХАЙ: Цагаан сарын барилдаанд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарыг барилдуулахгүй, түүнээс хойш барилдаж болно гэж шийджээ |
|