Сэтгэцийн эмчийн хяналтад байдаг иргэн эмнэлгээс гараад сураггүй алга болжээ

2022-01-24,   316

Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд эмчлүүлж байсан иргэн сураггүй алга болжээ. 
 
Тодруулбал, 37 настай эрэгтэй Н.Идэрсайхан нь нэгдүгээр сарын 21-ны 13.40 минутын үед эмчилгээний төвөөс гараад сураггүй алга болсон байна.
 
Тухайн иргэн сэтгэцийн эмчийн хяналтад байдаг, татаж унадаг өвчтэй байна. Алга болох үедээ улаан хүрэн өнгийн богино куртик, хар өнгийн цахилгаантай ноосон цамц, хар хөх өнгийн жинсэн өмд, хар өнгийн хагас түрийтэй, үдээстэй гуталтай явсан аж.
 
Иргэн нь 158-160 см орчим өндөр, бор царайтай, давхраагүй нүдтэй, хамар духны хэсэгт сорвитой, муруй хамартай гэв.
 
Иймд та тухайн иргэний тухай мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын 7035102 99972320 дугаарын утсанд мэдээлэл өгөх боломжтой.
 

Сэтгэцийн эмчийн хяналтад байдаг иргэн эмнэлгээс гараад сураггүй алга болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ